Жордан Макрэй Испанийн багт очлоо
2017-08-21

 

Одоогоос жил гаруйн өмнө NBA-н аварга Кливлэнд Кавальерс багийн бүрэлдэхүүнд багтаж байсан хамгаалагч Жордан Макрэй Евролигт хүч үзэхээр болжээ. Тэрбээр Испанийн лигийн  3 удаагийн аварга Саски Баскония багтай 1 жилийн гэрээ үзэглэсэн байна.

 

Дэлхийн хамгийн хүчирхэг лигийн шилдэг багт түүнд төдийлөн олон минут олдоогүй ч Австрали улс болон NBA-н хөгжлийн лигт тоглох хугацаандаа хангалттай хэмжээний тоон үзүүлэлтийг цуглуулсан юм.

 

2014 оны драфтын 58 дахь сонголтоор Сан Антонио Спөрс багт сонгогдож байсан тэрбээр энэ жил 26 настай бөгөөд 1.96м нуруутэй чадварлаг шидэгч юм. Испанийн лигийн гол өрсөлдөгчдийн нэг Баскония баг ирэх улиралд дахин Евролигт өрсөлдөх эрхээ халааслаад байгаа билээ.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин