Волейболын спортын ахмадын аваргууд тодорлоо

img

Монголд воллейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын воллейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан Монголын воллейболын холбооны нэрэмжит Ахмад Воллейболчдын УАШТ 08 сарын 16-20 өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн ахмадын УАШТ-нд хот хөдөөгийн 38 байгууллага, клубын 400 гаруй тамирчид өрсөлдсөн байна. Ингээд медаль хүртсэн баг тамирчдыг танилцуулж байна.

 

 

Дээд нас /эмэгтэй/:

Хүрэл медаль: Спортын мастер Д. Сувдаа ахлагчтай Дархан Элит баг

Мөнгөн медаль: ОУХМ С. Цэцэгмаа ахлагчтай АПУ-УБ баг

Алтан медаль: ОУХМ Б. Март ахлагчтай МУИС баг

 

Дээд нас /эрэгтэй/:

Хүрэл медаль:Спортын мастер Т.Одонхүү ахлагчтай УБ ахмад баг

Мөнгөн медаль: Спортын мастер Батмагнай ахлагчтай Хангарьд баг

Алтан медаль: Спортын мастер Мөнхбаатар ахлагчтай Дархан Өег баг 

 

Доод нас /эмэгтэй/:

Хүрэл медаль:Спортын мастерТ.Оюунчимэг ахлагчтай Баядах өргөө баг

Мөнгөн медаль:ОУХМ Я.Энхмаа ахлагчтай Эрчим баг

Алтан медаль:ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай Аж констракшн баг

 

Доод нас /эрэгтэй/:

Хүрэл медаль:ОУХМ Д.Одбаяр ахлагчтай 52 -ийн клуб баг

Мөнгөн медаль:ОУХМ Ц.Нэмэх ахлагчтай Эрчис тал баг

Алтан медаль:ОУХМ Б.Ганхуяг ахлагчтай Алтайн Барс баг

Мөн тэмцээний хаалтын ажиллагааны үеэр 1965 оны Универсиад наадамд оролцож байсан 4 эмэгтэй тамирчинг сонгон хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулсан юм.

 

Б. Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ