Өсвөрийн Шатарчдын ДАШТ-д манай 7 тамирчин оролцож байна

Өчигдрөөс Бразил улсын Покос де Калдас хотод 12 хүртэлх насны Өсвөрийн Шатарчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн эхэлсэн байна.
Тус тэмцээнд 8, 10, 12 насны охидын болон нээлттэй ангилалд 40-өөд орны 419 тамирчин оролцож байгаа юм. Уг тэмцээнд эх орноо төлөөлж 8 хүртэлх насны эмэгтэй ангилалд Г. Лхагважэд, 8 хүртэлх насны ангилалд Б. Тэнүүнболд, ДШХ-ны дэд мастер Н. Содбилэгт, 10 насны эмэгтэй ангилалд ДШХ-ны дэд мастер Б. Энхсаран, Х. Баясгалан, 10 насны эрэгтэй ангилалд ДШХ-ны дэд мастер Л. Очирбат, 12 насны эрэгтэй ангилалд ДШХ-ны мастер Г. Амартүвшин нар оролцож байна.
Тэмцээнд оролцож буй өсвөрийн шатарчиддаа болон багш дасгалжуулагч, эцэг эхчүүдэд нь нийт Монголчуудын өмнөөс амжилт хүсье. Дэлхийн аваргууд төрөх болтугай.
Б. Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ