Техас мужийг хар салхи дайрч, таван хүн амиа алджээ
2017-08-27

АНУ-ын Техас мужийг энэ амралтын өдөр “Харви” нэртэй хар салхи дайран өнгөрсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хар салхины улмаас таван хүн амиа алдаж, олон зуун орон гэргүй болсон талаар Техас мужийн Захирагч хэвлэлийнхэнд уламжлав.

 

Мөн аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 4500 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн, шилжүүлсэн байна.

 

Хар салхи тус мужийг дайран өнгөрсөний дараахан их хэмжээний бороо орж, тог цахилгаан бүхэлдээ тасарсан аж.  “Харви” салхи сүүлийн 15 жил тохиогоогүй их хэмжээний хохирол учруулсан болохыг албаныхан мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин