Төгрөгийн ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас аваарай
2017-08-29

Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Энэхүү  лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна.

 

Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк албан бичгээр хариу хүргүүлдэг байв.  Харин ТҮЦ машинаас ханшийн лавлагааг авах боломжтой болсноор иргэдэд мэдээлэл хүргэх үйл явц хялбарчлагдаж,  түргэн шуурхай боллоо.

Shuud.mn
Сонин хачин
Munkhdolgor:
tuts mashinaas tuv zamiin zuvshuurul avch chadaagui tul munguu haanaas avch boloh uu 2018 onii 10 sariin 12-nii udur operator ni hariu ugnu geed odoo boltol hariu b.hgui b.a
2019-01-07
Зочин:
мдаүлө_асд
2017-08-30