“BMC Racing” баг 4 дугуйчинтай гэрээ сунгалаа

img

 

Мэргэжлийн дугуйн Дэлхийн шилдэг багуудын нэг АНУ-ын БиЭмСи Рэсинг баг ирэх улиралд хуучин бүрэлдэхүүнээ хадгалж үлдэхээр болжээ. Учир нь багийн удирдлагууд хэд хэдэн роль дугуйчидтайгаа гэрээ сунгасан байна.

 

Энэ тамирчид нь Италийн Дамиано Карусо, Люксембургийн Жан Пьер Драккер, АНУ-ын Жой Росскопф, Испанийн Франческо Вентоско нар байсан юм. Тэд энэ улирлын турш олон гараат уралдаанд туслах үүрэгтэй уралдсан билээ.   Одоо тус багийн удирдлагууд лидер дугуйчидтайгаа шинэ гэрээ хийх ёстой. Энэ жил тус багаас Бельги дугуйчин Грег ван Авермит онцгой өндөр амжилт үзүүлж, Дэлхийн цуврал тэмцээнийг нийтбэрээр тэргүүлж байгаа аж. Мөн Австралийн Рохан Дэннис, Ричи Порте ,Италийн Даниель Осс тэргүүтэй олон шилдэг дугуйчид 2017 онд тус багийн нэрийн өмнөөс уралдаж байгаа билээ.

 

Г.Баяраа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ