НӨАТ-ыг тэглэх асуудлыг судлана

img

Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дотоодын зах зээлд давамгай байдлаа хууль бусаар ашиглан үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байгаа. Энэ нь төгрөг, валютын ханш, бензин шатахууны үнэ өсөх, улмаар өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ өсөх шалтгаан болж байгаа учир хөтөлбөрийг боловсруулжээ. Төслийг гишүүд зарчмын хувьд дэмжсэн бөгөөд гаргасан саналыг нь тусган Сангийн сайдаар ахлуулсан Зөвлөл байгуулж, хөтөлбөрийг батлав. Энэ зөвлөл бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг хүлээж байна. Зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж байх юм. Эрхэлсэн асуудлын хүрээнд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах, тэвчиж болох зардлыг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор төгрөг, валютын ханшийг тогтворжуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, боловсронгуй болгох юм. Энэ хүрээнд Засгийн газраас үнийн өсөлтөд илүүтэй өртөж байгаа бага орлоготой өрх, нийгмийн эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ бүрдэлт, түүнийг зохицуулах чиглэлээр хууль тогтоомж, шийдвэрийг судалж, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах юм байна. Мөн инфляцыг онилсон бодлого болон валютын ханшны тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах, валют болон төгрөгийн ханшны гэнэтийн өөрчлөлт үүсгэхгүй байх зорилгоор гадаад валютын томоохон гүйлгээнд зохицуулалт хийх, төлбөр тооцоонд гадаад валют ашиглахыг хориглох зэрэг арга хэмжээ авахаар боллоо. Сангийн яам ойрын хугацаанд төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэх үүрэг хүлээсэн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь үнийн өсөлтийн шалтгааныг судлан, үнийг хэт өсгөсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч нийтэд мэдээлэх, бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг тогтмол хийж байх боллоо. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ газрын тосны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих асуудлыг судлаж, санал боловсруулах юм. Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнийн өсөлтийг бууруулахын тулд НӨАТ-ыг тэглэх саналыг судлан, хангамжид доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэхээр болжээ. Хүнсний өргөн хэрэглээний бараа, тухайлбал хэрэглэгчийн гарт очиж байгаа нэг кг мах, нэг ширхэг талх, зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, өөрийн өртгийн тооцоог  Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн оролцоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хийх, бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүрт гарч байгаа үнийн өсөлтийг сар бүр судлан нийтэд мэдээлж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ta nar boliochee.odoo nut avahaa boloid daraa n bas unee nemsen tohioldold ta nar orosoos hudaldaj avch bgaa uniig n bas tuluh uu.teevriin zardaliig n bas tuluh uu.ta nar neftiin heden ninjanuudad arai l denduu uilchilj bn shuu,ard btumen ta nariig shuuh tsag udahgui irne gedegt bi itgeiltei bn.mongolchuudaa hedheen pizda nart ingej darluulj amidraad l bhuu.tuushtai arga hemjee avtsgaah tsag negent boljee.tertee tergui ingej 2iin hoorond amidarsan dorvol ner turtei temtsaj yawaad uhsen ch yahaw dee.bid ingej hulhiduulsaar hamag ed bayalgaa busdad aldaad duuslaa.uursdiiguu bodoj amidarsaar l bhuu. bidnii ur huuhed yu idej yugaar ami zogooh bolj bnaa.ohid n yanhan erchuud n bool l boloh ireedui bn sh dee.uur hilengee dotroo hadgal usee tsaital buhimdsaar l bhuu.gargah tsag n bolson shuu.amidral deer bolj bgaa met bolovch nasand hursen irgediin 90% n bankind urtei amidarch bn.ta bidniig arai denduu dord uzej bn daa
2012-01-12
одоо бүх татварыг нь тэглээд жаргаачих юм байна л даа
2012-01-12
aldagdaltai ajillaad bgaa um bol importlogchid benzin oruulj irj aldagdal huleen huleen zarah hereg bhgui sh d. oor companiydad importloh erhiig ni ogoh heregtei. monopoli umnuud. dandaa nam iveen tetgesen business gedeg ni mash tod haragdaj bn sh d ene yarij bgaa umnaas ni harahad... tegeed teriig ni yamar ch tatvargui bolgood.... ene mongol ulsiig udirdaj zalj chigluulj bgaa humuus yu hiigeed bgaan bee. zugeer neg huviin companyd uilchilj ajilladag bolchoogui biz de. ard tumnii amidrai, erh ashigt niitssen um gargaj bgaa shiidveruudiinh ni yadaj 50 huvid baimaar umaa...
2012-01-12
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. / Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-12
НЕФТИЙН импортийг төр мэдэлдээ аваачдээ. ЯАГААД НЕФТЬ импортлогч нарыг хайцаалаад байгаа юм бэ. ТӨРИЙН МОНОПОЛ тогтооход болохгүй юм алга
2012-01-12