Серена Уильямс ээж боллоо

img

 

Оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээнд ялалт байгуулсан АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс удалгүй бие давхар байсан нь ил болсон. Улмаар тэрбээр өнгөрсөн зуны турш спортоо завсарлаж хэвлий дэх үрээ бойжуулж байсан бол 9-р сарын1-ны өдөр эсэн мэнд амаржсан байна.

 

Их дуулгын 23 цомын эзэн 35 настай Америк бүсгүйн хувьд АНУ-ын Флорида мужийн Майами хотын Сэнт Мэри эмнэлэгт төрсөн бөгөөд охинтой болжээ.  

 

Түүний сүйт залуу нь хойд Америкт аль хэдийнээ танигдаад байгаа залуу бизнесмэн Алексис Оганян юм. Серенагаас 2 насаар залуу тэрбээр олон нийтийн мэдээллийн reddit.com вэбсайтыг үүсгэн байгуулагч гэдгээрээ илүү танигдсэн нэгэн. Хосууд 2016 оны 12-р сарын 29-нд албан ёсоор сүй тавьсан билээ.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ