Кейт Миддлтон гурав дахь хүүхдээ тээж байна

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий, гүнж Кейт Миддлтон жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Гүнжийг гурав дахь хүүхдээ тээж буй талаар Кенсингтоны ордноос уламжлав. “Хатан хааны гэр бүл тун баяртай байгаа” хэмээн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Уилъям, Кейт нар хүү, охинтой билээ. Гүнж одоогоор хэдэн сартай гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд өчигдөр оролцох байсан нэгэн хүлээн авалтад оролцоогүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ