Ким Чен Ун дайн хийхийг хүсч байна

img

НҮБ-д суух АНУ-ын элч Никки Хэйли Хойд Солонгос улс зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Аюулгүй зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдэл хийлээ.

 

 

Тэрбээр “Хойд Солонгос томоохон хэмжээний дайн хийхийг хүсээд байна. Тэрбээр хөрш орнууд болон АНУ-ыг уг дайндаа татан оролцуулахын тулд удаа дараа өдөөн турхирсан үйлдэл хийх боллоо. Тэд биднээс дайн хийхийг гуйгаад байна. Тус улсын эсрэг хамгийн хатуу хориг тавьсан цагт тэд үнэнтэй нүүр тулах болно” гэж хэлжээ.

 

НҮБ түүхэндээ байгаагүй хатуу хоригийг Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй билээ.  Тус улсын гадаад дансыг царцаах, гадаадын орнуудад зорчихыг хориглох, тусламжаа зогсоохоос гадна баллистик пуужин болон цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрс зэргийг нийлүүлэхийг олон улсад хориглоод буй билээ.

 

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногийн эхээр Японыг чиглэн пуужин харвасан бол өчигдөр цөмийн туршилт хийсэн юм. Уг цөмийн туршилтын үеэр хөрсөнд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд уг чичирхийлэл Япон, Хятадад хүртэл мэдрэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
NOVSHIIN AMERIKAAS BOLJ ENE DELHII TSUS NULIMSAAR DUUREH YUMAA
2017-09-05
Зочин:
Бидний үеийнхнээс арай дээр яваа нь энэ залуу даа.Дэлхийн төгсгөлийг би хийнэ гэж томорсон гэнэ лээ.
2017-09-05
Irgen:
Olsoj tsangah yadarch zudrehiin zovlon uzeegui hoid solongosiin buduun bandi ard tumenee busad ulsiin ard tumen ooriinh ni pc togloomond yamarch padliigui bhaa.dain baildaanii hor urshgiig burch medehgui.tegeed l tom tenegtej ooriunhee hobbi togloomoo amidrald heregjuuleh gej ulairch bna daa.
2017-09-05
цэрэг:
хэцүү жаал шүү Каддафиг шиг л дуусгах хэрэгтэй байх даа
2017-09-05
zochin:
hoiduudiig unesen nuram bolgohod yu baihav dee tsagiin ajil biz gol ni engiin nomhon irged l baigaa sh dee
2017-09-05
Зочин:
Хойдууд ингэж дарамтлуулж байхаар тэр энд тэнд дайн хийгээд дан ялагдаад, бас болоогүй өөр улсуудын баялгийг булаадаг Америк гэж ллрын улсыг шатаагаад хаячихмаар юм. Яадгийн хамт л дуусна биз.
2017-09-05
SOLOONGOS OMOGSHIL:
MUUSAIN SOLOONGOSUUD HEZEE CH BAILDAJ CHADDAGUI. HOID UMNUD ALI ALI N OMOG IHTEI
2017-09-05
Зочин:
ЭНЭ ПАЦААНД ПУУЖИНГУУДАА ХАРВАХААС ӨӨР ЯМАР Ч СОНГОЛТ ҮЛДЭЭСЭНГҮЙ ДЭЭ. ЗАЙЛУУЛ. ХАРВАХААР НЬ ДАЙН ӨДӨӨЛӨӨ ГЭХ БАЙХ ДАА. Ю ЭС ЭЙ
2017-09-05