Террористууд Орос цэргүүдийн аминд хүрчээ

Сирийн Дайр из-Зор мужид террористуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулж байсан армийнханд зөвлөгөө өгч байсан ОХУ-ын хоёр цэрэг амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Орос цэргүүдийн сууж явсан автомашин руу террористууд дайрчээ.
Халдлагаар нэг цэрэг амиа алдаж, нөгөө цэрэг нь хүнд шархадсан аж. Шархадсан цэргийн яаралтай эмнэлэгт хүргэсэн ч тэрээр эмнэлэгийн тусламж авч чадалгүйгээр амиа алдсан байна.
Энэхүү алан хядах ажиллагааг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ