Антонио Конте: Эден Азар Аваргуудын лиг эхлэхэд талбайд гарна

Английн Челси клубын дасгалжуулагч Антонио Конте багийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Үүнд нь багийн гол тоглогч Эден Азар хэзээ тоглох тухай мэдээлэл ч багтсан байна. Бельги тоглогчийн хувьд өнгөрсөн долоо хоногт улсын шигшээ багтаа багтан Гибралтар, Грек улсын багуудын эсрэг тоглосон ч Конте түүнийг шууд талбайд гарах гэж яарахгүй гэнэ.
Итали мэргэжилтний хэлснээр Эден Азар ирэх долоо хоногт эхлэх Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод гарааны бүрэлдэхүүнд багтах боломжтой гэнэ. Аваргуудын лигийн нээлтийн тоглолтоо тэд 9-р сарын 12-ны орой Азарбайжаны Карабах клубын эсрэг талбайдаа хийх аж. Харин үүнээс өмнө Премьер лигийн 4-р тойргийн тоглолтоо Лестер сити багийн талбайд зочлон хийх юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ