Каталончууд Испаниас ангид улс болохыг хүсэв

Испани улсаас салан тусгаарлах хүсэлтэй Каталон муж ирэх аравдугаар сард Тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
“Бүх нийтийн санал асуулга товлосон хугацаандаа зохион байгуулагдах болно. Мэдээж хэрэг Испанийн эрх баригчид санал хураалтыг зохион байгуулагдахгүй байх тал дээр анхаарлаа хандуулах нь тодорхой” хэмээн Каталоны удирдлагууд мэдэгдэв. Каталончууд сүүлийн жилүүдэд Испаниас салан тусгаарлахаар тэмцэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд уг асуудлаар хэд хэдэн удаа тэмцсэн юм.
Испанийн эрх баригчид каталоныг хэзээ ч тусгаар улс болохыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Ерөнхий сайд Мариано Рахой “Санал асуулга ердөө л ардчиллыг хуурах гэсэн оролдлого” хэмээн мэдэгджээ. Каталоны бүс нутагт 7.5 сая хүн амьдардаг юм. нийт иргэдийн 95 хувь нь Испаниас салан тусгаарлах хүсэлтэй байна.
Каталоны төв Барселон хотноо өнгөрсөн сард террорист халдлага болж, 13 хүн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ