Ассадыг иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан гэв

img

НҮБ, тэргүүтэй хүний эрхийн байгууллагууд Сирийн армийнхан цэргийн ажиллагаа явуулах нэрийдлээр иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэх нотолгоог олсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Армийнхныг өнгөрсөн дөрөвдүгээр сард химийн зэвсэг ашигласан гэв. Гэхдээ уг мэдээллийг Сирийн Засгийн газар эрс үгүйсгэжээ.

 

Мөн Сирийн армийнхан өнгөрсөн сард “Су  22” онгоцоор Хан-Шейхуну хотноо цохилт өгсөн байна. Энэхүү үйл явдлын улмаас 83 хүн амиа алдсан гэнэ.

 

Дээрх тайланд мөн АНУ-ын сөнөөгчид өнгөрсөн гуравдугаар сард террористуудын байршил бус сүмд цохилт өгсний улмаас 38 хүн амиа алдсан хэмээн дурьджээ.

 

Хүмүүнлэгийн байгууллагууд АНУ-ын эрх баригчдыг иргэдийн амьдралд хөндлөнгөөс оролцож, аюул авчирсан хэмээн буруутгалаа. Харин АНУ-ын эрх баригчид Жинма тосгоныг хяналтадаа аваад буй алан хядах “Аль Кайди” бүлэглэлд агаараас цохилт өгсөн. “Энэхүү цэргийн ажиллагааны үеэр нэг энгийн иргэн амиа алдсан” хэмээн мэдэгдэж, дээрх тайлан дахь мэдээллийг үгүйсгэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хэн зүв зүгээр энх амгалан баян сайхан амьдарч байсан улс орныг тамын галд шатаасан бэ. Гол буруутан нь Америк хэмээх хүчирхийлэгч улс.
2017-09-08