Хар салхи долоон хүний аминд хүрчээ

img

"Ирма" нэртэй хар салхи Карибын арлууд болон Пуерто Рико улс, Виржиний арлуудыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учраад байна.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар Пуерто Рико улсад долоон хүн амиа алдсан талаар тус улсын Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

Хар салхины өмнө болон дараа нь тус улсад их хэмжээний аадар бороо орж, улмаар үер буусан байна. Ихэнх гудамж талбай усанд автаж, хагас сая иргэн цахилгаангүй болжээ.

 

Хар салхины өмнө иргэд цэвэр ус болон хүнсний бүтээгдэхүүнийг нөөцөлсөн учир ихэнх дэлгүүр хаалгаа барьж, зарим бүс нутагт хүнсний хомсдол үүссэн болохыг албаныхан уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ