Пол Погбагийн өмсгөл хамгийн олон тоогоор зарагджээ

Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том зах зээлүүдийн нэг нь Их Британи улс байдаг. Нийт 60 гаруй сая хүн амтай тус улсын ихэнх иргэд хөлбөмбөгөөр амьсгалж, амьдралынхаа нэг хэсэг болгосон байдаг учраас энэ улсад хөлбөмбөгтэй холбоотой бүхий л бизнес өндөр хөгжсөн байдаг.
Тэгвэл өнгөрсөн зуны туршид Их Британи улс даяар борлуулагдсан хөлбөмбөгийн өмсгөлүүдийн жагсаалтыг саяхан гаргасан байна. Жагсаалтыг гаргахдаа Их Британи даяар хамгийн олон салбартай Sports Direct дэлгүүрийн борлуулалтыг голчлон харжээ. Энэхүү жагсаалтыг Манчестер Юнайтед багийн Франц тоглогч Пол Погба тэргүүлсэн байна. Түүний өмсгөлийг Их БРитани даяар хамгийн ихээр худалдан авсан бол араас нь мөн л Манчестер Юнайтед багийн Бельги довтлогч Ромелу Лукаку, Челси клубын Бельги жигүүр Эден Азар нар бичигдсэн байна.
Сонирхуулахад жагсаалтын эхний 5 тоглогчын 3 нь Манчестер Юнайтед багийн гишүүд байснаас гадна Криштиану Роналду, Нэймар нарын шилдэг хөлбөмбөгчид шилдэг 10-т багтаагүй аж.
- Пол Погба – Манчестер Юнайтед
- Ромелу Лукаку – Манчестер Юнайтед
- Эден Азар - Челси
- Александр Ляказетт – Арсенал
- Маркус Рэшфорд – Манчестер Юнайтед
- Харри Кэйн – Тоттэнхэм
- Садио Манэ – Ливерпүүл
- Лионель Мэсси – Барселона
- Филиппэ Коутиньо – Ливерпүүл
- Златан Ибрахимович - Манчестер Юнайтед
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ