Афганистанд ажиллаж байсан Испани эмч амиа алджээ

Афганистаны хойд хэсгийн Мазар-и Шариф хот дахь “Улаан Загалмай” нийгэмлэгийн санхүүжилтээр байгуулагдсан эмнэлэгт ажиллаж байсан Испанийн эмч амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
38 настай Лоренна Энебрал Перез эмнэлэг дотроо амиа алдсан хэмээн албаныхан уламжлав.
Эмчийг яаралтай Мазар-и Шариф хотноо байрлах “НАТО”-ийн цэргийн эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээ хийсэн боловч тэрээр амиа алсдан байна.
Дээрх хэргээр цагдаагийнхан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд тэд өвчтөнүүд байсан гэнэ. Тэд ямар шалтгаанаар эмчийн аминд хүрсэн нь тодорхойгүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ