Завь осолдож, 19 хүн амиа алджээ

img

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Ямуна хотноо завь осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг завинд 50 орчим хүн зорчиж явсан бөгөөд 19 хүн амиа алдсан болохыг албаныхан уламжлав.

 

Ослын газар аврагчид ажиллаж буй бөгөөд 11 хүнийг аварч, шаардлагатай эмчилгээ хийсэн байна.

 

Аврагчид сураггүй болсон иргэдийг эрэн хайсаар байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэв. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар даац хэтрүүлсэн хэмээн цагдаагийнхан үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ