Лондонгийн метронд дэлбэрэлт болж,18 хүн нас баржээ

img

 

Лондоны “Парсонс Грийн” метроны буудалд дэлбэрэлт болсны улмаас зарим зорчигчид галд өртсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. Британийн нийслэлийн цагдаагийнхан энэ тухай мэдээлэл хүлээн авсан бөгөөд хууль сахиулах байгууллагын ажилтнууд дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар террорист ажиллагаа байж магадгүй хэмээн тооцоолж байгаа юм байна.

 

"The Sun" сонинд нийтлэгдсэн зургуудаас харахад галт тэргэн дэх ууттай цагаан хувинд бөмбөг дэлбэрчээ. Галт тэрэгний дотоод эд анги эвдэрч гэмтээгүй, харин сэжиг бүхий зүйлийн эргэн тойрон зорчигчдын эд зүйлс тарчээ. Дэлбэрэлтийн улмаас 18 хүн нас барсан талаар мэдээллэж байна. Хэргийн газарт гал түймэртэй тэмцэх баг болон түргэн тусламжийнхан ажиллаж эхэлжээ. "Парсонс Грийн" нь Лондоны баруун хэсэг, Фулхэм дүүрэгт байрладаг бөгөөд тэндээс оршин суугчид ажил руугаа явцгаадаг байна. Их Британий эрх баригчид энэхүү дэлбэрэлтийг гэмт халдлага хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байна.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol setgyylch Google-iin orchyylagch gyai!:
Mongol google-iin orchyylagchid saihan saaj bnaa!!!!he he he
2017-09-18
Irgen:
Iim amisgaanuud hevlel medeelliin ner hundiig unagaj bga
2017-09-17
Zochin:
Zuv orchuulaa 18 nastai huniig barivchilsan gej baina. Hun uheegui
2017-09-17
Зочин:
uheeguibee. emnelegt ochood vhcheegui l yum bol
2017-09-17
Зочин:
Мэдээгээ залруулах ёстой нэг ч хүн үхээгүй шүү
2017-09-16
Зочин:
naad neg maanag orchuulagchaa halaach... hun uheegui shd... 20 garan hun jaahan tulegdsen gachin mal aj ahui chin...kkkk
2017-09-16
Зочин:
Thirty people were injured after the explosion on a train at Parsons Green. Most people were treated for minor injuries and have been released, NHS England said, but three people remain in Chelsea and Westminster hospital in central London.
2017-09-16
Чааваас:
Элий минь хүн үхээгүй мэдээгээ сайн шалга
2017-09-16