Эвертон клуб Ууртай шувуутай хамтарна

img

 

Мэргэжлийн спортын шилдэг багууд  өмсгөл дээрээ ивээн тэтгэгчийн нэр, логог байршуулж багагүй хэмжээний ашиг олдог. Тэгвэл Английн Эвертон баг тун сонирхолтой хамтрагчтай болсон байна. Мерсисайдын баг Финляндын Ровио интертайнмент компанитай гэрээ хийсэн бөгөөд энэ улирлаас эхлэн тус компанийн логог өмсгөлийн ханцуйн дээрээ байршуулах болжээ.

 

Тус багийн хувьд анх удаа өмсгөлийн ханцуйн дээр хамтрагчын логог байршуулж байгаа юм. Хэдийгээр хоёр талын гэрээний мөнгөн дүн хараахан ил болоогүй ч талууд олон жилийн гэрээ үзэглэсэн гэдгийг клубын удирдлагууд баталж байгаа юм.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ