Сириэс ирсэн дүрвэгч метронд халдлага үйлджээ

Их Британийн нийслэл Лондон хотын метронд, дэлбэрэлт болж 30 гаруй хүн бэртээд байна.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд тэднийг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж буй юм.
Учир нь сүүлд баригдсан 21 настай Яаху Фароук гэх залуу Сириэс ирсэн дүрвэгч байсан юм. Тэрбээр 2013 оны эхээр Лондон хотноо ирсэн байна. цагдаагийнхан түүний гэрийг битүүмжилжээ.
Сэжигтэн залуу халдлагаас хэдхэн цагийн өмнө өөрийн нийгмийн сүлжээндээ Лондонгийн “Big Ben” болон “London Eye” зэрэг бүтээн байгуулалтын өмнө зургаа авахуулсан гэрэл зургаа нийтэлсэн байсан гэнэ. Түүнийг метроноос гадна эдгээр газруудад халдахаар төлөвлөж байсан хэмээн сэжиглэж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ