Америк оюутнууд Францад халдлагад өртжээ

АНУ-ын коллежийн дөрвөн оюутан Францын Марсель хотноо халдлагад өртсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Оюутнууд тус хотын метроны буудал дээр байхад үл таних этгээд оюутнууд руу хүчил болон газ цацсан байна.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 41 настай эмэгтэйг баривчилсан бөгөөд тэрбээр сэтгэцийн хувьд эрүүл биш хэмээн мэдэгдэв.
Халдлагад өртсөн оюутнуудын хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн хоёр нь хүнд хэлбэрийн шоконд орсон байна. Эмнэлэгт хүргэгдээд буй оюутнуудын нүүр бага зэрэг түлэгдсэн гэнэ.
“Оюутнуудад нэмэлт эмчилгээ хийж байна. Биеийн байдал нь хэвийн байгаа” хэмээн сургуулиас нь мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ