ОХУ, Ирак харилцан нислэг үйлдэхээр боллоо

ОХУ болон Ирак улс 13 жилийн дараа анх удаагаа иргэний агаарын тээврийн нислэг үйлдэхээр болсон талаар “www.tribune.com.pk” сайт мэдээллээ.
Москвагийн эрх баригчид 2003 оны эхээр Ирак руу нислэг үйлдэхээ зогсоосон юм. Учир нь Ирак улсад дайн дэгдэж, алан хядах террористууд бүлэглэлүүдийн заналхийлэл нэмэгдсэн хэмээн үзжээ.
Иракийн агаарын тээврийн “An Iraqi Airways” компанийн онгоц өчигдөр орон нутгийн цагаар 10.31 цагт ОХУ-ын нийслэл Москва хотноо амжилттай газардсан байна.
Иракийн Тээврийн сайд уг нислэгт багтсан бөгөөд улмаар Москва хотноо төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. ОХУ-ын эрх баригчид “Иракийн дотоод зөрчил мөргөлдөөн намжсан тул бид нислэг үйлдэхээр болсон” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ