Хүүхдийн тоглоомын “Toys R Us” дэлгүүр дампуурч магадгүй

Дэлхийн хамгийн том хүүхдийн тоглоомын дэлгүүр “Toys R Us” дампуурлаа зарлахаар болсон талаар “www.cnbc.com” сайт мэдээллээ.
Хэвлэлээр цацагдаж буй уг мэдээллийг албаныхан батлаагүй байгаа боловч санхүүгийн хямралтай нүүр тулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тус дэлгүүрийн гурван эзэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан байна. Эзэд 400 сая ам.долларын өртэй бөгөөд энэхүү өрийг ирэх оны эхээр барагдуулах юм.
Хэрвээ энэхүү өрийг өгвөл тус байгууллага санхүүгийн хувьд тогтворгүй болж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болох гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ