Сүү, сүүн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангажээ

МХЕГ-ын даргын 01/129 тоот Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийх тухай удирдамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй импортын 6 нэрийн 36 төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээс дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторит сорилт шинжилгээнд бүрэн хамруулсан байна.
Хяналт шинжилгээнд хамрагдсан 36 төрлийн бүтээгдэхүүнийг нийт 224 үзүүлэлтээр сорилт шинжилгээнд хамруулсан бөгөөд чанар, аюулгүй байдлыг тодорхойлох замаар бүтээгдэхүүний холбогдох стандарттай харьцуулахад тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ