Пуэрто Рикод 3.5 сая иргэн цахилгаангүй болжээ

“Мариа” нэртэй хар салхи Пуэрто Рико улсыг дайран өнгөрсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хар салхины улмаас 3.5 сая иргэн цахилгаангүй болсон хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Аадар бороо орж буй учир цахилгааныг саатлыг янзлах боломжгүй байгаа талаар албаныхан уламжилжээ.
Ихэнх гудамж, талбай усанд автсан учир эрх баригчид цэцэрлэг болон бага сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.
Аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 500 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. “Мариа” хар салхинаас хоёр долоо хоногийн өмнө “Ирма” хар салхи тус улсад их хэмжээний хохирол учруулсан билээ.
Хар салхины улмаас тус улсын долоон иргэн амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ