Мексикийн газар хөдлөлт 273 хүний аминд хүрчээ

img

Мексикийн нийслэл Мехико хотноо энэ долоо хоногийн эхээр 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар 273 хүн амиа алдсан талаар тус улсын Онцгой байдлын газраас уламжлав. Тус улсын Ерөнхийлөгч Энрике Пена Нийто газар хөдлөлтөөр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, орон даяар гурван өдрийн гашуудал зарласан юм.

 

Мехико хотноо газар хөдлөлтөөр арав гаруй барилга нурсан бөгөөд аврагчид сураггүй алга болсон иргэдийг эрэн хайсаар байна.

 

Ерөнхийлөгч эд, материалын хохирол амссан иргэдэд улсаас тусламж үзүүлэхээ амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ