Трамп “Мариа” хар салхийг мангастай зүйрлэв

img

“Мариа” нэр хар салхи Пуэрто-Рико улсыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан билээ. хар салхины улмаас тус улс орон даяар цахилгаангүй болсон бол Доманик улсад 16 хүн амиа алджээ.

 

 

Пуэрто-Рико улсыг 250 км/цагийн хурдтай дайран өнгөрчээ. Тус улсыг сүүлийн 100 жил ийм хүчтэй хар салхи дайран өнгөрөөгүй аж.

 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Карибын арлын орнуудыг заналхийлээд буй “Мариа” хар салхийг “Мангас”-тай зүйрлэсэн талаар “www.washingtonexaminer.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр ийнхүү мэдэгдсэнийхээ дараа твиттер хуудастаа “Байгалийн гамшигт өртөөд буй иргэдэд туслацгаая” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ