Харри, Трампын эхнэртэй уулзав

img

Британийн ханхүү Харри АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий, Тэргүүн хатагтай Меланиа Трамптай уулзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг уулзалт Канадын Торонто хотын “Sheraton” зочид буудалд болсон байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Трамп сонгогдсоноос хойш анх удаагаа ханхүү Цагаан ордны нэг гишүүнтэй биечлэн уулзаж буй юм. Тэд хагас цаг орчим соёл урлаг болон олон улсын анхаарлыг татаж буй сүүлийн үеийн зарим асуудлаар ярилжээ.

 

 

Торонто хотноо уламжлалт “Invictus Games” спортын арга  зохион байгуулагдаж буй бөгөөд ханхүү болон Тэргүүн хатагтай нар урилгаар оролцож буй юм.

 

 

Тэргүүн хатагтай 2005 оны арваннэгдүгээр сард Нью Йорк хотноо Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльзтэй уулзаж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ