Сирид, Орос генерал амиа алджээ

img

ОХУ-ын зэвсэгт хүчний дэслэгч генерал Валерий Асапов Сирийн Дэйр эз-Зор хотноо амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан “www.inforesist.org”  сайт мэдээллээ.

 

 

Генералыг Дэйр эз-Зор хотноо ирэх үед Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч Халифатын вант улс бүлэглэл гэнэтийн довтолгоо хийсэн байна. Уг довтолгооны үеэр генерал шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн боловч амиа алдсан талаар яамны мэдээлэлд дурьджээ.

 

Генерал Сирийн армийн удирдлагуудад зөвлөгөө өгөхөөр тус хотноо ирсэн байсан гэнэ. Тэрээр террористуудын эсрэг тэмцэж буй армийнханд цэргийн зөвлөгөө өгдөг эрхмүүдийн нэг байжээ.

 

Дээрх мэдээллийн дараа ОХУ-ын Засгийн газар амиа алдсан генералд Төрийн одонгоор нэхэн шагнахаар болсон байна.

 

ОХУ-ын өнгөрсөн 2015 оны есдүгээр сараас Сирид цэргийн ажиллагаа явуулах болсон бөгөөд энэ хугацаанд Оросын цэргийн 37 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
ОРОС ХАРХНУУД ӨӨРСДИЙГӨӨ БӨМБӨГДЧИХ ВИЙ ДЭЭ
2017-09-26
ХЭХЭ:
ҮХЭР ЮМ ДАА ЧИ ХАХАХА
2017-09-26
Зочин:
Өшөөг нь хатуухан авах бх да
2017-09-26
Монгол хүн:
Оросуудыг, Бурхан-дандаа ядарч зүдэрсэн улс түмний ард түмэнд туслаж, өөрсдийгөө золиослож байх үүргийг хүлээлгэж дэлхийд илгээсэн юм шиг л санагдаад байдаг юм даа!
2017-09-25
ХЭХЭ:
ҮХЭР ЮМ ДАА ЧИ ХАХАХА
yo:
ene muuhai alan hyadagch nar yasan duusdaggui yum be
2017-09-25
hm:
haramsaltai .
2017-09-25
Bbbb:
Муусайн суннитууд нэвт бөмбөгдүүлж дээ
2017-09-25
Зочин:
Хүний нутагт нэг талд нь орж байлдаж байгаа бол гарлага гарахгүй гээд яах билээ, дайн шүү дээ
2017-09-25
zochin:
haramsalmai yum. emgenel ilerhiilj bna
2017-09-25