Трамп найман орны иргэдийг эх орондоо хүлээн авахгүй

img

АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп найман улсын иргэдийг тус улс руу зорчихыг хориглосон тогтоолд гарын үсэг зурсан талаар CNN агентлаг мэдээллээ.

 

 

Трампын хоригт Хойд Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемен улс багтсан байна. эдгээр орны иргэд ирэх сарын 18-наас эхлэн АНУ-д нэвтрэх боломжгүй болж буй гэнэ.

 

Трамп НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ “Үргэлж цөмийн зэвсгээр заналхийлдэг Хойд Солонгос, Иран улстай хатуу тэмцэх болно” гэсэн юм.

 

Шинэ хоригт Сири зэрэг орны иргэдийг АНУ руу зорчихыг, Венесуэлийн иргэдэд цагаачлалын бус виз олгохыг хориглож, зөвхөн газрын газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд виз олгохоор заажээ.

 

Трамп ажлаа хүлээн аваад удаагүй байхдаа исламын шашинтай долоон орны иргэдийг хүлээн авахаар татгалзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Chi uuruu shizo baih.ene hun zuv shiidver gargssan baina.
2017-09-25
зочин:
Энэ шизотой нөхөр хамаагүй загнаж байж дайнд хүргэчих вий дээ. Гайгүй байгаасай.
2017-09-25