Жон Маккайн хорт хавдрынхаа талаар ам нээв

img

АНУ-ын сенатор, Жон Маккайн өнгөрөгч долоодугаар сард тархины хорт хавдартай болсон хэмээн түүний ойрын эх сурвалж мэдээлсэн билээ. Маккайн зүүн нүднийхээ дээр бүлэгнэсэн цусыг авахуулах жижиг мэс ажилбарт орсон бөгөөд уг хагалгааны дараа түүний тархинд хорт хавдар үүссэн болохыг эмч нар тогтоосон аж.

 

 

Тэгвэл тэрбээр өчигдөр хорт хавдрынхаа талаар анх удаагаа ам нээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Жон Маккайн эхнэрийнхээ хамтаар “CBS” сувгийн “60 минут” нэвтрүүлэгт оролцжээ. Тэрбээр “Эмч нар маш хүнд байгаа хэмээн надад хэлсэн. Би ойлгож байна. Тэднийг бүгдийг хийгээсэй хэмээн хүсч байна. Би зөвхөн хүлээхээс өөр сонголтгүй болсон” гэж хэлжээ.

 

Маккайн өнгөрсөн 2008 онд эрх баригч Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обамад ялагдаж байсан юм. Тэрбээр 1987 оноос хойш зургаан удаа дараалан Аризона муж улсаас сенатораар сонгогдсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ