Тони Абботын охин аавтайгаа зөрчилдөв

Австрали улсын иргэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиараа зөвшөөрөхийг эрх баригчдаасаа шаардаж буй билээ. Иргэд уг асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг хүсч байгаа юм.
Тэгвэл Австралийн Ерөнхий сайд асан Тони Абботын охин Францис Аббот эрх баригчдын шийдвэр нь хүний эрхийг зөрчиж байгаа хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Австрали ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх цаг ирсэн. Бид хэтэрхий удаан хүлээж байна. Тиймээ миний үзэл бодол аавтай минь бага зэрэг зөрчилдөх байх” гэж хэлжээ.
Тони Аббот Засгийг тэргүүлж байхдаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн билээ.
Өдгөө 26 настай Францис “Би аавынхаа үзэл бодлыг өөрчилмөөр байна. Бид хажуудаа байгаа нэг хүний бодлыг өөрчилж чадаж байж энэ зүйлийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадна” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ