Курдистаныг тусгаар улс болохыг дэмжжээ

Иракийн автонамит муж болох Курдистан энэ сарын 25-нд “Тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ.
Санал хураалтад бүртгэлтэй 303 сая иргэний 72 хувь нь оролцжээ. Тэгвэл санал хураалтад оролцсон нийт иргэдийн 93 хувь нь “Курдистаныг Иракаас бие даасан тусгаар улс болох хэрэгтэй” хэмээн дэмжсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Санал хураалтын урьдчилсан дүнг Сонгуулийн комиссын дарга Гаррин Мухаммед нийтэд зарласаны дараахан олон мянган курдууд нийслэл хотноо баярын жагсаал зохион байгуулжээ.
Иракийн эрх баригчид санал хураалтын дүн ямар ч гарсан бай “Хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж, “Иракийн бүрэн бүтэн байдалд заналхийллээ” хэмээн буруутгасан юм. Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Курдистанд болсон санал хураалтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Уг асуудлаар Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцэхээр болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ