Хөгжилтэй бэлтгэл: Филаделфи 76
2017-09-28

 

 

НБА бол дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн лиг. Тэнд тоглож байгаа тоглогч болгон сагсан бөмбөгч хүний хамгийн дээд түвшинг тодорхойлдог гэлцдэг. Торгуулийн шидэлт хамгийн муу шиддэг төвийн тоглогч нарыг хүртэл бэлтгэл дээрээ бараг алддаггүй гэж ам дамжин ярьцгаадаг билээ.

 

НБА 30 багтайгаас 29-д нь энэ тодорхойлолт үйлчилдэг бололтой. Ямар ч байсан Филаделфи 76 багийнхан бидний төсөөллөөс доогуур юм. Энэ бичлэгээс бид энэ бүхнийг тодорхой харж болно. НБА-ын хамгийн шилдэг мэргэн буучдын нэг Жэй.Жэй Рэдик хүртэл сул довтолгоогоо алдаж байх юм.

 

Сүүлийн хэдэн жил лигийн хомоол хамж байгаа тус багаас хүлээх хүлээлт энэ жил сагсан бөмбөг сонирхогчдын дунд маш их байгаа. Жоэл Эмбийд, Бэн Симмонс нар бэртэл гэмтэл нь бүрэн эдгэрсэн, үүний дээр шинэ тоглогч нар нь багын тоглолтод дасаж чадах эсэхээс хамаарч тэднийг плэй оффт ч орж магадгүй хэмээн хөгжөөн дэмжигчид харж сууна. Гэхдээ энэ бэлтгэлийг харсан үзэгчид арай өөрөөр харж эхэллээ. Зарим нь бүр “Сүүлийн хэдэн жилийн турш драфтын эрхийн төлөө албаар хожигдсоор байгаад бэлтгэл дээрээ хүртэл бөмбөгөө цагирагт оруулж чадахаа больчихсон юм бишүү” гэж коммэнт бичсэнийг хүртэл харж болно. Ингээд тэд хэрхэн бэлтгэл хийснийг дараах бичлэгээс хараад өөр өөрийнхөөрөө дүгнэцгээе.

 

Б.Энх-Амгалан

 

 

 

Shuud.mn
Сонин хачин