Трампт саналаа өгсөн эмэгтэйчүүд өөрсдийнхөө эсрэг нэгдсэн

img

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, Тэргүүн хатагтай асан Мишель Обама өчигдөр Бостон хотноо зохион байгуулагдсан “Inbound 2017” арга хэмжээнд оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр арга хэмжээний үеэр илтгэл тавих үеэрээ “2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампт саналаа өгсөн эмэгтэйчүүд үнэн хэрэгтэй өөрсдийнхөө эсрэг нэгдсэн гэсэн үг” хэмээн хатуухан хэлжээ.

 

Хатагтай Обама үргэлжлүүлэн “Бид өөрчлөгдөх боломжтой байсан. Трамп бус Хилари Клинтон ялалтын эзэн болсон байсан бол өнөөдөр арай өөр байх боломжтой байсан. Сонгуулийн кампанит ажлын үеэр Трампын эмэгтэйчүүдийг хэрхэн доромжилж буй дүрс бичлэгүүд цацагдсан. Энэхүү бичлэгийг үзээд би түүний эмэгтэйчүүдийн талаарх бодол ямар хөөрхийлөлтэй гэдгийг ойлгосон. Сонгуулийн дараа Трампыг эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүд дэмжсэнийг хараад би их гайхсан. Гэхдээ энэ бүхэн нэгэнт ард өнгөрчээ. Одоо зөвхөн иргэний хувиар Ерөнхийлөгчөө үүргээ сайн гүйцэтгээсэй хэмээн хүсч байна” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
хар юмаал хичээ
2017-09-29