Мьянмараас хагас сая роханжи иргэн дүрвэжээ

img

Мьянмарын шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстэн өөрсдийнх нь эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанаас зугтааж, улмаас хөрш Бангладеш улс рүү дүрвэн гарах нь ихсээр байна.

 

 

Армийнхан өнгөрсөн сарын 25-нд роханжичуудын голлон амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах болсон.

 

Мьянмарыг орхин гараад буй роханжичуудын тоо хагас саяыг давсан талаар НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.

 

НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага Бангладешт үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг зогсоохоор ажиллаж байна.

 

Энэхүү ажиллагаанд Мьянмарын эрх баригчдыг идэвхтэй оролцохыг НҮБ хүссэн ч татгалзсан хариу авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ