ОХУ сүүлчийн химийн зэвсгээ устгажээ

ОХУ-ын Батлан хамгаалахын нөөцөнд өнөөг хүртэл хадгалагдаж байсан сүүлчийн химийн зэвсгийг өчигдөр устгасан болохыг тус улсын Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан мэдэгдлээ.
Тэрбээр сүүлчийн химийн зэвсгийг устгах тушаалыг албаныханд өгчээ.
Ерөнхийлөгч “ЗХУ-ын үеэс хадгалагдан үлдсэн зэвсгийг бид ямар нэгэн томоохон арга хэмжээ зохион байгуулахгүйгээр устгалаа. Үнэнийг хэлэхэд энэ бол түүхэн үйл явдал. Бид химийн зэвсгээ устгалаа гээд баярын арга хэмжээ зохион байгуулах шаардлага байхгүй. Бидний устгасан энэхүү зэвсгээр дэлхий ертөнц дээрх бүх амьтай бүхнийг устгах боломжтой хэмээн эрдэмтэд тогтоогоод байсан” гэж хэлжээ.
ОХУ ирэх 2020 он гэхэд бүх химийн зэвсгээ устгах төлөвлөгөөтэй байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө уг ажлыг дуусгавар болгов.
Мөн Путин дэлхийн тэргүүлэгч гүрний нэг АНУ-ыг мөн ОХУ-тай ижил алхам хийхийг уриалжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ