Америк хөлбөмбөгийн од тэнсэн харгалзах ял шийтгүүллээ
2017-09-29

 

Америк хөлбөмбөгийн лиг болох НФЛ-ийн Индианаполис Кольтс багийн фүүлбак буюу довтолгооны гол цөмүүдийн нэг байсан Рүүзвэльт Поттс хоёр жилийн ял авлаа. Тэрбээр нэгэн эмэгтэйг хутгаар зүссэн гэнэ. Гэхдээ хохирогч ноцтой гэмтэл аваагүй учраас тэнсэн харгалзах ял аваад салах бололтой.

 

Өмнөх түүхийг сөхвөл өдгөө 46 настай, 90-ээд оны шилдэг фүүлбак тоглогчдын нэг байсан тэрбээр нодлин мөн л галт зэвсэг авч явсан хэргээр байцаалт өгч байсан билээ.

 

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар хохирогч бүсгүй мөрөн дээрээ хоёр оёо тавиулсан гэнэ. Шүүхээс уг хэргийг хянан шалгаад 18 сарын тэнсэн харгалзах ял шийтгэлээ хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

 

Харин Кольтс уг хэргийг би үйлдээгүй, намайг явсны дараа бүсгүй өөрийгөө зүссэн байж магадгүй хэмээн мэдүүлжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Teneg har nobsh be
2017-09-29