Харригийн попкорноос зөвшөөрөлгүй иджээ

img

Британийн ханхүү Харри Канадын Торонто хотноо зохион байгуулагдаж буй “2017 Toronto Invictus Games” арга хэмжээнд оролцож буй билээ.

 

 

Тэрбээр өчигдөр тоглолт үзэж байхдаа попкорн иджээ. Гэтэл ханхүүгийн хажууд сууж байсан Луи гэх охин түүний попкорноос зөвшөөрөлгүй идсэн байна.

 

Ханхүү энэ талаараа “Анх удаа л миний хоолноос хүн зөвшөөрөлгүй идэж байна. Миний попкорн тэр охинд амттай харагдсан бололтой” гэж хэлжээ.

 

Харри тэмцээнийг дуустал хажуудаа сууж байсан охинтой попкорноо хувааж идсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ