Роханжичуудын сууж явсан завь осолджээ

Мьянмарын цэргийнхний явуулж буй цэргийн ажиллагаанаас зугтааж, хилийн дээс алхсан тус улсын шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстэн олноороо амиа алдсан хэмээн НҮБ-аас мэдээллээ.
Ойролцоогоор 60 хүн амиа алдсан гэнэ. Роханжичуудын зорчиж явсан завь Бангладешийн хилийн ойролцоо осолдсон байна. Ослоор 23 хүн амиа алдсан бөгөөд үлдсэн 40 хүн нь сураггүй алга болжээ.
Аврагчид сураггүй алга бологсдын эрэн хайсаар байгаа боловч аврах ажиллагаанд ямар ч ахиц гарахгүй байгаа талаар НҮБ тайландаа дурьдсан аж.
Мьянмарын эрх баригчид өнгөрсөн наймдугаар сарын 25-наас Роханжи үндэстнүүдийн голлон амьдардаг Рахин мужин цэргийн ажиллагаа явуулах болсон. Өнгөрсөн хугацаанд хагас сая хүн дүрвэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ