Каталоныг тусгаар улс болохыг дэмжив

Испаниас салан тусгаарлах хүсэлтэй Каталон муж өчигдөр тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Нийт 5.34 сая иргэн саналаа өгөх ёстой байсан ч 2.2 сая иргэн саналаа өгсөн байна. Энэ нь нийт сонгогчдын 42.3 хувь хэмээн Сонгуулийн хорооноос уламжлав.
Саналаа өгсөн иргэдийн 90.9 хувь буюу хоёр сая иргэн Каталоныг тусгаар улс болохыг дэмжиж “Тийм” хэмээн саналаа өгчээ.
Харин үлдсэн 7.87 хувь нь буюу 176,565 хүн “Үгүй” хэмээн хариулсан байна. Испанийн эрх баригчид дээрх санал хураалтыг хүчингүй хэмээн мэдэгдэж “Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.
Мөн сонгуулийн үеэр Испанийн цагдаагийнхан саналын хуудастай хайрцгуудыг хүчээр булаан авах тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн аж. Санал хураалтын үеэр цагдаагийнхан болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, 700 орчим хүн бэртжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ