Ким Чен Уны ахыг хөнөөсөн нь тогтоогдвол цаазаар авна

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн гуравдугаар сард Малайзын нийслэл Куала Лампур хотноо байхдаа бусдад хорлогдож амиа алдсан юм.
Түүнийг үхэлд шууд хүргэх “VX” гэх хороор хордуулан хөнөөсөн болохыг задлангаар тогтоосон билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд чимээгүй байсан уг хэрэг дахин олны анхаарлыг татах болов.
Учир нь Ким Чен Намыг хөнөөсөн хэргээр Доан Тхи Хуонг, Сити Аясах хоёр эмэгтэйг өнөөдөр Куала Лампур хотын Дээд шүүхэд шүүхээр болжээ. Хэрвээ тэд буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял авах гэнэ.
Вьетнамын иргэн Доан Тхи Хуонг өөрийгөө энэхүү хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсээр байгаа бөгөөд энэ амралтын өдөр эмэгтэйн эцэг, эх Америкийн "CNN" агентлагт ярилцлага өгчээ.
Эмэгтэйн эцэг “Охин минь хэзээ ч хүний аминд хүрэхгүй” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ