Лас Вегас: Гал нээсэн этгээдийг устгажээ

АНУ-ын Лас Вегас хотноо үйл ажиллагаа явуулах 32 давхар “Mandalay Bay” тансаг зэрэглэлийн зочид буудлын гадна талбайд зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр үл таних этгээд иргэд рүү гал нээсэн юм.
Энэхүү үйл явдлын улмаас 20 хүн амиа алдаж, 100 орчим хүн гэмтжээ. Шархадсан хүмүүсийг хүргэсэн эмнэлэгийн ажилтны хэлж буйгаар “14 хүний биеийн байдал муу байгаа” гэжээ.
Тэгвэл цагдаагийнхан иргэд рүү гал нээсэн этгээдийг аюулгүй болгосон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Гэмт этгээдийг буугаа цэнэглэж байхад цагдаагийнхан урьтаж, бууджээ. Одоогоор гал нээсэн этгээдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж буй гэнэ. Гэрчүүдийн өгүүлж буйгаар гэмт этгээдийг “Ази гаралтай” хэмээн мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ