Пуэрто Рикочууд удахгүй цахилгаантай болно

img

“Мария” гэх хүчтэй хар салхи өнгөрсөн сарын эхээр Пуэрто Рико улсыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан билээ. Хар салхины улмаас тус улсад нийтээр цахилгаан тасарч, мөн сая орчим иргэн ундны усны хомсдолд орсон байна.

 


 

Сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон чигээр байгаа бөгөөд зарим улсын эмнэлэгүүд нэмэлт үүсгэврийн тусламжтай иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй юм.


 
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад туслахаар болсон байна. Тэрбээр эхний ээлжинд иргэдийг цахилгаанаар хангах нь зүйтэй хэмээн үзэж, албаныханд үүрэг өгчээ.

 

“Ойролцоогоор 1.5 сая баррель түлш удахгүй Пуэрто Рикод хүрнэ” хэмээн Пуэрто Рикогийн Засаг дарга Рисардо Росселло мэдэгдэв. Мөн ирэх долоо хоног гэхэд иргэд цахилгаантай болно гэнэ. Хэдийгээр зарим газар харилцаа холбоо тасарсан ч хүн амын 40 хувийнх нь гар утасны үйлчилгээг сэргээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ