Израйль, Курдистаныг тусгаар улс болохыг дэмжив

Иракийн автономит муж болох Курдистан өнгөрөгч долоо хоногт “Тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ.
Санал асуулгад 3.3 сая иргэний 72 хувь нь оролцсон бөгөөд саналаа өгсөн нийт иргэдийн 90 хувь нь Курдистаныг тусгаар улс болохыг дэмжсэн юм. Гэхдээ энэхүү санал хураалтын дүнг Багдадын эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Шударга бус санал хураалт” гэж мэдэгджээ.
Тэгвэл Курдистанд болсон санал асуулгын талаар Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн байр сууриа хүргэсэн байна. Ерөнхий сайд "Курдуудын Тусгаар тогтнолын төлөөх хууль ёсны хүчин чармайлтыг дэмжиж байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Иракийн эрх баригчид курдуудын саналыг хүлээн авах хэрэгтэй. Израйль энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг иржээ. Мөн АНУ энэхүү үйл явцад өөрийн дүгнэлтээ өгөх хэрэгтэй” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ