Тунисын иргэн Францад халдлага үйлджээ

img

Францын Марсель хотын галт тэрэгний буудалд өнгөрсөн амралтын өдөр хутгатай халдлага үйлдсэн билээ. Энэхүү үйл явдлын улмаас хоёр хүн амиа алдсан  юм.

 

 

Халдлага үйлдсэн этгээд эмэгтэйчүүдийг хутгалж байхдаа “Аллах Акбар” буюу “Аллах агуу юм” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд өгүүлэв. Цагдаагийнхан халдлагчийн буудан хөнөөсөн билээ.

 

Тэгвэл халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Түүнийг Ахмед гэдэг бөгөөд тэрээр Тунис гаралтай гэнэ. 2005 оны эхээр халдлага үйлдсэн этгээд Францид ирсэн байна.  Тэрээр халдлага үйлдэхдээ “Аллах агуу юм” хэмээн хашгирч байсан нь түүнийг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн хэвлэлийнхэн таамаглан бичиж байсан юм.

 

Харин Францын Дотоод хэргийн яам “Ахмедийг Исламын улстай холбоотой гэх ямар ч нотлох баримт олдоогүй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ