“Yahoo” бүх хэрэглэгчийнхээ мэдээллийг хакеруудад алджээ

img

“Yahoo”-ийн компани бүх хэрэглэгчийнхээ мэдээллийг хакеруудад алдсан тухай нийтэд мэдэгдлээ.

 

 

Тус компани өнгөрсөн онд нийт гурван тэрбум хэрэглэгчийн нэг тэрбумынх нь мэдээллийг хакеруудад алдсан хэмээн мэдэгдээд байсан юм. Харин энэхүү хэрэг улам даамжирч нэг бус бүх хэрэглэгчийн мэдээлэл хакердуулсан болохыг нарийн шалгалтаар тогтоосон байна.

 

“Yahoo” компанийг худалдаж авсан “Verizon” компани “Өнгөрсөн 2013 онд болсон кибер халдлагын үеэр бүх хэрэглэгчийн мэдээлэл хакердуулсан болохыг тогтоолоо” гэж мэдэгджээ.

 

Хэрэглэгчийн мэдээлэл  алдагдсан эсэх асуудлаар “Verizon” өнгөрсөн наймдугаар сард бие даан мөрдлөгө явуулсан бөгөөд шалгалтын үеэр бүх хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан болохыг тогтоосон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ