Испанийн эзэн хаан Каталоны талаар мэдэгдэл хийв

Испанийн Каталон муж өнгөрөгч амралтын өдөр Тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан юм.
Улс оронд нь таагүй уур амьсгалыг таслан зогсоохын тулд тус улсын сүр жавхлант эзэн хаан Филипп албан ёсны мэдэгдэл хийлээ. Эзэн хаан мэдэгдлийнхээ эхэнд гудамжинд жагсч буй иргэдийг тарахыг уриалаад “Хүч хэрэглэх нь буруу алхам боллоо. Би энэ асуудлаар Каталоны удирдлагуудтай ярилцах болно” гэж мэдэгджээ.
Амралтын өдөр болсон санал хураалтад нийт 5.34 сая иргэн саналаа өгөх ёстой байсан ч 2.2 сая иргэн саналаа өгсөн байна. Энэ нь нийт сонгогчдын 42.3 хувь хэмээн Сонгуулийн хорооноос мэдээлсэн билээ.
Саналаа өгсөн иргэдийн 90.9 хувь буюу хоёр сая иргэн Каталоныг тусгаар улс болохыг дэмжиж “Тийм” хэмээн гэсэн бол үлдсэн 7.87 хувь нь буюу 176,565 хүн “Үгүй” хэмээн хариулсан байна. Испанийн эрх баригчид дээрх санал хураалтыг хүчингүй хэмээн мэдэгдэж “Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэж, хүчний байгууллагын хүмүүсээр саналын хайрцгуудыг хүчээр булаан авах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулжээ.
Энэхүү үйл явдлын улмаас мөргөлдөөн үүссэн бөгөөд ойролцоогоор 900 орчим хүн бэртсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ