“Аль Кайди” бүлэглэл америк цэргүүдийн аминд хүрчээ

img

Мали улсын хилийн ойролцоо террорист халдлага болж, үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын армийн тусгай албаны гурван цэрэг амиа алдаж, хоёр цэрэг шархадсан гэнэ. Энэхүү мэдээллийг Нигерийн Батлан хамгаалах яам баталжээ.

 

 

АНУ-ын армийнхан хоёр улсын хилийн ойролцоо Нигерийн цэргүүдэд байлдааны ажиллагаанд хэрхэн оролцох талаар цэргийн сургуулилт явуулж байсан гэнэ.

 

Харин энэ үеэр хүчтэй дэлбэрэлт болж, цэргүүд амиа алдсан байна. Энэхүү халдлагын  ард алан хядах “Аль Кайди” бүлэглэл үйлдсэн хэмээн албаныхан мэдэгдэв.

 

Учир нь Нигерийн армийнхан АНУ-ын дэмжлэгтэй тус бүлэглэлд цохилт өгөхөөр ажиллаж буй юм.

 

“Хилийн ойролцоо болсон халдлагын талаарх мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан хүлээн авлаа” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ